Энэ жил ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд өрхийн үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдах боломжгүй болсон тул нийгэмд энэ талын мэдээлэл ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ямар боломж байгааг хайж, холбогдох албаныхантай цувралаар ярилцаж буй юм. Тэрбээр энэ удаад Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгстэй уулзлаа. Энэхүү бичлэгийг бүрэн эхээр нь уншигч Танд хүргэж байна.
Жинхэнэ ЖДҮ-чид маш олон болтугай. #4
ЖИНХЭНЭ ЖДҮ-чид МАШ ОЛОН БОЛТУГАЙ #4Энэ жил ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд өрхийн үйлдвэрлэл, #хувиараа хөдөлмөр эрхлэгч #иргэн хамрагдах боломжгүй болсон тул тэдэнд ямар боломж байгааг хайж судалж үзээд #Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийнхнаас асууж тодруулахаар очиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгстэй уулзлаа. Энэ сан хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээн нарийвчлалтай зорилтот бүлгээ тодорхойлж төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг юм байна. Хамгийн гол нь энэ сангийн гол зорилго нь санхүү мөнгөн дэмжлэг гэхээсээ илүү иргэдийг тогтвортой ажил эрхлэх, ашиг орлоготой болох арга зам болох #ур_чадвар эзэмшүүлэх, сайжруулах төрөл бүрийн #сургалтаас эхлүүлэн давтан дадлагажуулах, бодит байдалд тулгардаг #бэрхшээлүүдийг нь шийдвэрлэхэд илүүтэй анхаардаг гэж ярилаа. Сангийн үйл ажиллагаа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраар дамжин явагддаг тул дүүрэг сум хороод зэрэг анхан болон дунд шатны нэгжүүд мэдээллийг түгээх ажил харьцангуй #дутагдалтай тал байна. Биечлэн уулзаж зөвлөгөө авахыг хүссэн олон зурвас надад ирснээс харсан ч тэр хөнгөлөлттэй зээл, дэмжлэг үзүүлдэг энэ олон төсөл хөтөлбөрүүд мэдээлэл хүрээгүй гэсэн шалтгаанаар жинхэнэ эзэндээ хүрэхгүй байгаа нийтлэг зөрчил аль ч сан дээр ажиглагдлаа.“Хаанаас яаж авах вэ, надад зээл олж өгөөч, надад олдохгүй л байх даа, 5,6 жил төсөл бичиж өгсөн боловч хамрагдаж чадаагүй” гэх эдгээр бодит санал гомдол бол эдгээр сангуудын үйл ажиллагаанд иргэдийн зүгээс тавьж байгаа үнэлгээний нэг хэсэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс яг газар дээрээ зорилтот хүмүүстээ хүргэх, судалгаа хийж мэдээллийн сан бий болгох тал дээр илүү анхаарч сайжруулах хэрэгтэй санагдлаа. Нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийн сангийн хувьд “сургалт-дадлага- үр дүн” гэсэн зарчимтай тул суръя, ажил хийе гэсэн санаачлагатай иргэдийн тууштай идэвх чармайлт ч чухал юм. Эдгээр зорилтот бүлгийн хүмүүс өөртөө тохирох хөтөлбөртөө хандаж хамрагдаж чадвал КОВИД19 халдвар тархалттай холбоотойгоор ашиг орлого нь хумигдсан, ЖДҮХС-д чиглэл, шалгуур нь тохирохгүй иргэд маань энэ сан руу хандаж үзэх боломж байна. Ийм л учраас нэг цонхны бодлого, мэдээллийн хүртээмж, түгээлтийн асуудлыг ахин дахин яриад байгаа юм. Та бүхэн ярилцлагыг үзээд доор нь гарч байгаа төсөл хөтөлбөрүүдийн нэрийг сайтар харж өөрт ямар боломж байгааг судалж үзээрэй.Нэмэлт мэдээллийг доорх цахим хаягуудаас аваарай.Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны фэйсбүүк хуудасХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын ЯамХөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газарХөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарХөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрүүдhttp://hudulmur-halamj.gov.mn/hutulbur/list"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 оны хөтөлбөрhttp://www.mlsp.gov.mn/op/more/id/83Монголын Хүнсчдийн Холбоо
Posted by Дэндэвийн Тэрбишдагва on Monday, May 4, 2020
Энд нэг зүйлийг тодруулахад, энэхүү сан нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд нарийвчлалтай зорилтот бүлгээ тодорхойлж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг юм байна. Хамгийн гол нь энэ сангийн гол зорилго нь санхүү мөнгөн дэмжлэг гэхээсээ илүү иргэдийг тогтвортой ажил эрхлэх, ашиг орлоготой болгох арга замыг эрэлхийлж, чадвар эзэмшүүлэх, сайжруулах төрөл бүрийн сургалтаас эхлүүлэн давтан дадлагажуулах, бодит байдалд тулгардаг бэрхшээлүүдийг нь шийдвэрлэхэд илүүтэй анхаардаг аж. Харин сангийн үйл ажиллагаа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраар дамжин явагддаг тул дүүрэг, сум, хороод зэрэг анхан болон дунд шатны нэгжүүд мэдээллийг түгээх ажил харьцангуй дутагдалтай байгааг ярилцагч хэлж байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.