“COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг тавдугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээ нь үндсэн хоёр хэсэгтэй.
Үүнд,
Нэгдүгээрт. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, энэ ажлыг яаж төлөвлөсөн, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийгдэнэ. Энэхүү сургалт нь 72 цагийн турш тасралтгүй явагдана.
Хоёрдугаарт. Бодит дадлага сургуулилалт хийнэ. Тухайлбал, хүндэрсэн үед хатуу хөл хорио тогтоох дадлагыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна.
Холбогдох албаныхны мэдээлж буйгаар энэ үеэр иргэдийг бөөгнөрүүлэхгүй. Зөвхөн байгаа газраасаа оролцохоор зохион байгуулах аж. Тус арга хэмжээний гол обьект нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр байх гэнэ. Энэ газарт цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргаж, тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон мэт байдлаар дадлага сургуулилтад оролцоно. Мөн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлах юм байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авах гэнэ.
Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүдэд сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өгсөн юм.
Дадлага сургуулийн хүрээнд “Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дууриалган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.