Экологийн цагдаагийн албанаас мэдээлснээр Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмүүн трейд” ХХК-ий “Дрийм-1, 2” зочид буудалд байрлуулж, тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтыг тус албанаас хариуцан ажиллаж байгаа аж.
Хамгаалалтын явцад түр тусгаарлах арга хэмжээ авагдсан иргэн С энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 0.75 литрийн согтууруулах ундааг зочид буудлын хашааны завсраар бусдаас авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.1 дэх хэсэгт заасны дагуу 150мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.