Ерөнхийлөгч сонгууль зохион байгуулах боломжгүй гэж үзэж байна

2020-04-13 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан иргэдийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох эсэх талаарх санал асуулгыг өнөөдөр 12.00 цагт хаажээ.

Санал асуулгыг энэ сарын 8-нд эхлүүлсэн бөгөөд 31 мянга 953 хүн оролцсон байна. Үүнээс сонгуульд “санал өгөхгүй” гэж 52 хувь, “өгнө” гэж 48 хувь нь хариулжээ.

Ерөнхийлөгч Ч.Баттулга 2020 оны улсын төсөвт тодотгол хийх, УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан юм. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрсөн “COVID-19”-өөр 210 орны 1.4 орчим сая хүн өвчилсөн. Уг өвчний аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй сонгууль зохион байгуулах боломжгүй хэмээн Ерөнхийлөгч үзэж буй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.