Улсын онцгой комиссоос тээврийн хэрэгслийг маргаашнаас эхлэн тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар брлсон талаар мэдээлсэн. Харин Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Мөн Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй болно.
Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа билээ.Цаашид урин дулаан болсонтой холбоотойгоор Туул гол дагасан, Богд ууланд бөөгнөрөх эсрдлийг тооцоолж, цэвэр агаарт зохистой амрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Иргэд, олон нийтийн зүгээс тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах нь урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ биш, эсрэгээрээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл үүснэ хэмээн шүүмжилж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.