АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хөрөнгө, орлого нь хэт өссөн төрийн албан тушаалтнуудын орлогод харьцуулалт судалгаа хийж байна.
Мөн ХОМ гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийнх үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн эсэхэд нарийвчилсан хяналт хийж байна. Тодруулбал, 800 саяас 3 тэрбум төгрөг хүртэл хөрөнгө, орлогтой зарим албан тушаалтны орлого хууль ёсны эсэх, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийн хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэхийг татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлжээ. Тухайлбал, мэдүүлэг гаргагч Б-гийн 100 хувь эзэмшсэн компанийн орлого 2018 онд 2 тэрбум 428 сая 179 мянга 400 төгрөг байсан бол 2019 онд 3 тэрбум 169 сая 350 мянга 50 төгрөг болсон байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.