Халдварын голомтот бүс нутгаас ирж буй жолооч нарт холбогдох арга хэмжээ авсаар байна

2020-04-10 Мэдээ, мэдээлэл

Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэлт хийж буй нийт 378 жолоочид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахих арга хэмжээг авсаар байна. Халдварын голомтот бүс нутгаас ирж буй жолооч нарт хамгаалах хэрэгслийн хувцас өмсүүлж, цагдаа нарын хяналтад авч байгаа юм.

Мөн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 103 жолоочоос 73 нь тусгаарлах байранд эмнэлгийн хяналтад байгаа аж. Мөн Замын-Үүд боомтоор оруулж ирсэн импортын 28,335 тонн бараа бүтээгдэхүүнд МХЕГ-аас хяналт тавин ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.