Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын модон жорлон, аж ахуйн нэгжүүдийн дотор орчны халдваргүйжүүлэлтийг хийж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто угаалга, авто засварын газар, өрхийн эрүүл мэндийн төв, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод зэрэг нийт 2342 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны халдваргүйтгэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 16 компани мананцар үүсгэгч тусгай автомат төхөөрөмжөөр үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна. Ариутгал халдваргүйжүүлэлт энэ сарын 30-ныг дуустал нийт 13220 аж ахуйн нэгжид хийгдэх юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс