“DIAMOND” сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоолоо

2020-04-1 Мэдээ, мэдээлэл

Иргэнээс ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны  Чонон Бөртэ төвийн  201 тоотод байрлах  DIAMOND маникюр, пидикюрийн цогц сургалтын төв нь иргэдийг олноор нь  цуглуулан сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэх”  гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тухайн сургалтын төв нь хумс будалт арчилгааны талаар  гурван ээлжээр 22 иргэнийг хамруулан танхимын сургалт зохион байгуулан иргэдийг  олноор цуглуулсан байжээ. Энэ нь  Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр  сарын 27-ны өдрийн А/108  дугаар захирамжийг   зөрчсөн тул  тухайн төвийн  үйл ажиллагааг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.