Энэ удаагийнхаа зочноор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг урьж, ярилцлаа.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд УИХ-ын тогтоолыг эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал бий боллоо. Ямартай ч цаад болзлыг үл харгалзан хөтөлбөрт орохоор танай намын бүлэг шийдвэрлэсэн бололтой. Харин хувь гишүүний байр суурийг сонирхох гэсэн юм?
-ОУВС-гийн хөтөлбөрт орох шийдвэрийг бүлгээс гаргалаа. УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг авч хаях уу, эсвэл хүчингүй болгох уу гэдгийг УИХ хэлэлцэх боллоо.
-“Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголын банкаар дамжуулъя” гэсэн заалт байх аа?
-Гол нь том зургаараа, өөрөө хэлбэл, Монгол Улсад хэрэгтэй гэдэг өнцгөөс нь харгалзаж ОУВС-гийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч байгааг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Оюутолгой, “Рио Тинто” гэдэг юм уу улс орон, тив гүрэн дамжсан компаниуд Монголын болон ард түмний эрх ашиг, тэдний боловсрол, сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр ханддаг гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Гагцхүү эрх ашгаа тэргүүнд тавьж үздэг хүмүүс.
-Тийм байтал дээрх заалтыг хүчингүй болгон байж, ОУВС-гийн хөтөлбөрт орох хэрэг байна уу. Бидэнд үүнээс өөр гарц үлдсэнгүй гэж үү?
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн өөдрөг үзлээр ийм шийдвэр гаргаж байна. Эдийн засгийг өөд нь татъя гэвэл төсвийн сахилга бат чухал. Орлого, зарлагаа зөв тооцож, балансжуулах хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдсанаар урт хугацаанд бага хүүтэй зээл авах боломж бүрдэж байгаа. Ингэж байж өр зээлийн асуудлуудыг шийдэж авах учиртай юм. Япон болон бусад донор орнууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас нийт гурван тэрбум ам.доллар олгохоор болсон. Зээл аваад МАН-ынхан хувааж авах гээд байгаа юм биш. Энэ мөнгөөр зээлийн хүү, зээл төлөхөд л зарцуулна. Хэрэв хөтөлбөрт хамрагдахгүй бол 2020 он хүртэл үлгэн салган явах байх. Эдийн засаг сэргэхгүй. Улмаар өнөөдрийнхөөсөө ч дор нөхцөл байдалтай тулгарах шаардлага гарч мэдэх юм.
Зээл аваад МАН-ынхан хувааж авах гээд байгаа юм биш. Энэ мөнгөөр зээлийн хүү, зээл төлөхөд л зарцуулна. Хэрэв хөтөлбөрт хамрагдахгүй бол 2020 он хүртэл үлгэн салган явах байх. Эдийн засаг сэргэхгүй. Улмаар өнөөдрийнхөөсөө ч дор нөхцөл байдалтай тулгарах шаардлага гарч мэдэх юм.
-МАН парламентад олонхи. Тиймээс бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн асуудал ногоон гэрлээр гарна гэж ойлгож болно. Тэгэхээр эсэргүүцэх хүн байсан ч асуудал эцэслэгдсэн гэж үзэж болох юм. Тийм үү?
-Манай нам гэхээс илүүтэй, 65 гишүүний олон ургальч үзэл бодол, асуудлыг тал бүрээс нь тунгаах чадварыг бас авч үзэх учиртай болов уу. Энэ хөтөлбөрийн тухайд Монгол Улсын эдийн засгийн байдлыг том зургаар нь харж шийдвэрлэсэн гэдгийг тодотгоё. Монгол Улсын эдийн засаг нэг үе хасахтай гарч байсан бол одоо тогтвортой болж байна. Эдийн засгийн өсөлтийн тухай ярьж эхэллээ. Нэг ёсондоо эдийн засаг ёроолдоо хүртэл доройтсон байсан бол одоо сэргэх хандлагатай болж эхэлсэн гэсэн үг. Энэ бүхэн нь өнгөрсөн 6-7 сарын хугацаанд УИХ, Засгийн газрын авсан арга хэмжээний үр дүн. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж хэлэлцээ эхэлсэнтэй холбоотой. Товчхондоо, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь чухал. Энэ үүднээс төвөгтэй боловч хүнд шийдвэрийг гаргаж байна.
-Үүнээс өөр гарц бидэнд байхгүй?
-Хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болох хувилбарыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бий болгосон шүү дээ. Өнөөдөр өөр арга хайхад дэндүү хэцүү цаг үе.
-Хөтөлбөрт хамрагдсанаар санхүүгийн сахилга бат сайжирч, хариуцлага , хөндлөнгийн хяналт бий болох нь сайн талтай. Гэвч ОУВС болзлоо хэтэрхий ил цагаан тулгаж байгаа юм биш үү?
-ОУВС манайд хөтөлбөрөө тулгасан зүйл байхгүй. Хүсвэл ОУВС-гийн хөтөлбөрт орохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь бидэнд бий. Улмаар тэдний болзлыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Гол нь ганц зүйл хэлэхэд, ОУВС гэхээс илүүтэй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлыг харгалзах нь чухал цаг үе бий болчихоод байна. Богино хугацаанд энэ хямралыг давах уу, эсвэл өнөөдрийнхөө хүнд нөхцөл байдалтай урт хугацаанд эвлэрч, цаашдаа улам хүнд хэцүү замыг туулах уу. Үүнийг л бодох ёстой.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татваруудыг нэмлээ. Хэдийгээр татвар нэмэхийг хэн ч хүсээгүй ч нөхцөл байдлаа харгалзан үзэж, энэ шийдвэрийг үг дуугүй хүлээн зөвшөөрч байна гэхэд болох байх. Гэтэл дараагийн болзол..?
-Татвар нэмэхэд дуртай хүн гэж байхгүй. Гэхдээ татвар нэмэхийн хэрээр орлого бүрдэнэ. Мэдээж зардлаа бууруулж, аль болох хэмнэлтийн горимд шилжих учиртай. Тиймдээ ч зардлыг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. Тодорхой хэмжээний хэмнэлтүүд бий боллоо. Мөн өмнө нь тав, зургаан чиглэлээр мөнгө гарч байсныг бүгдийг нь төсөвтөө суулгасан. Хөгжлийн банк, улсын төсвөөс, концесс, векселийн мөнгөнүүдийг нэгтгэж нэг төсөв болгож хянаж байна. Сангийн яам дээр хүртэл дур зоргоороо хөрөнгө гаргадаг асуудал байсныг цэгцэлсэн. Одоо ганц гарцтай болсон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга баттай боллоо. Энэ мэтчилэн тартагтаа тулсан эдийн засгийг аврах арга хэмжээнүүдийг ээлж дараатай авч хэрэгжүүлж байна. Иймээс таалагдах, таалагдахгүй тухай асуудал энд ярих нь илүүц болов уу.
-Яагаад..?
-Хэрэв надаас “Рио Тинто” болон Оюутолгойн талаар асуувал би таалагдахгүй байна гэдгээ хэлнэ. Гэвч энэ асуудлыг хоёрт эрэмбэлэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байна шүү дээ. Гэхдээ “Рио Тинто”-гийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт тулгасан зүйл байхгүй. Ганц “Рио Тинто” гэлтгүй гадны хөрөнгө оруулалттай компаниудаас УИХ, Засгийн газар айх зүйл байхгүй гэдгийг хэлье. Тиймээс аливаа болзол, шаардлагыг хүлээж авахгүй. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Дахин хэлэхэд, том эрх ашгаа бодож, гаргасан шийдвэр юм шүү.
Сангийн яам дээр хүртэл дур зоргоороо хөрөнгө гаргадаг асуудал байсныг цэгцэлсэн. Одоо ганц гарцтай болсон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга баттай боллоо. Энэ мэтчилэн тартагтаа тулсан эдийн засгийг аврах арга хэмжээнүүдийг ээлж дараатай авч хэрэгжүүлж байна. Иймээс таалагдах, таалагдахгүй тухай асуудал энд ярих нь илүүц болов уу.
-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Ийм цаг үед дээрх шийдвэрүүд олон нийтээс эерэг гэхээс сөрөг үнэлгээ хүлээх эрсдэл бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Мэдээж амаргүй шийдвэр. Энэ шийдвэртэй холбоотой шүүмжлэл гарах байх. Улстөржилт ч мундахгүй биз. Гэхдээ учир мэдэх хүмүүс ойлгоно оо. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар урт хугацаанд бага хүүтэй зээл авах боломж бүрдэж байгаа. Ингэж байж өр зээлийн асуудлуудыг шийдэж авах учиртай. Япон болон бусад донор орнууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас нийт гурван тэрбум ам.доллар олгохоор болсон гэхчлэн дурьдаж болно. Ядаж ам.долларын ханшийг барьж үлдэх хэрэгтэй биз дээ. Мөн хөрөнгө оруулалтууд нэг үеэ бодвол сэргэж эхэлж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж, эерэг, өөдрөг төсөөлөл, үзүүлэлтүүд харагдах боллоо. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулалт Монголыг чиглэж, манай эдийн засаг сэргэж, санхүүгийн сахилга бат сайжрах дүр зураг бий. Иймээс энэ бүхнийг зогсоож, замын дундаас буцаж болохгүй гэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан хэрэг.
-О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц багадаа 60 жил байхад хаалтын тухай ярих нь хэтэрхий эртэдсэн асуудал гэдгийг Д.Эрдэнэбат гишүүн хэлж байна. Харин Эрдэнэтээс сонгогдсон хоёр гишүүн өөр байр суурьтай байгаа бололтой?
-Хаалтын менежмент гэдгийг сонсоод надад эвгүй санагдсан л даа. Би Эрдэнэтэд ажиллаж, амьдарч байсан хүний хувьд.
-Тэр ч байтугай “Эрдэнэт” үйлдвэрийн инженерээс орлогч захирал нь болтлоо дэвшин ажилласан хүн биз дээ?
-Анх “Эрдэнэт” үйлдвэрт 23 настай инженерээр очиж байлаа. Түүнээс хойш өөрийн тань хэлдгээр захирал нь болтлоо дэвшин ажилласан. Улмаар УИХ-д сонгогдон орж ирсэн хүн. Би нэг л юм хэлье. “Эрдэнэт” үйлдвэр хаагдах гэж байгаа асуудал байхгүй. Эрдэнэтэд ажиллаж, амьдарч байгаа тэр олон мянган хүний сэтгэлээр тоглож болохгүй. Сэрт хийлгэсэн мэдээ ч цацаж болохгүй.
-Тэгээд..?
-Ер нь баялаг барагдана. Олборлож байгаа учраас өнөөдөр биш ч хэтдээ шавхагдах нь туйлын үнэн. “Эрдэнэт” үйлдвэрийн хаалтын тухайд 40, 60 жилийн дараа яригдана. Тиймээс Хотын хөгжлийн сан байгуулах нь зүйтэй юм. Түүнээс биш О.Баасанхүү гишүүний хараад байгаа шиг 10-15 жилийн дараа хаагдах зүйл биш. Үүнийг болгоомжтой ярих хэрэгтэй.
Анх “Эрдэнэт” үйлдвэрт 23 настай инженерээр очиж байлаа. Түүнээс хойш өөрийн тань хэлдгээр захирал нь болтлоо дэвшин ажилласан. Улмаар УИХ-д сонгогдон орж ирсэн хүн. Би нэг л юм хэлье. “Эрдэнэт” үйлдвэр хаагдах гэж байгаа асуудал байхгүй. Эрдэнэтэд ажиллаж, амьдарч байгаа тэр олон мянган хүний сэтгэлээр тоглож болохгүй. Сэрт хийлгэсэн мэдээ ч цацаж болохгүй.
-Тэгвэл 60 жилийн дараа ярих эрсдэлээс хамгаалж, одоо сан байгуулах учиртай гэж үү?
-Эрдэнэтийг хөгжүүлэх шаардлага зүй ёсных. “Эрдэнэт” үйлдвэрийг сүүлийн 40 жил нооллоо. Үнэндээ энэ үйлдвэрийн хүчинд Монгол Улс олон ч хямралыг даван тууллаа. Цаашид Монгол Улсыг тэжээлгэхийн тулд энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээс эхлээд хийх ажил бий. Тухайлбал, хүчин чадал, орчин нөхцөлийг нь сайжруулах шаардлагатай. Ижил чиглэлийн бусад үйлдвэрүүдтэй өрсөлдөх хэмжээний шинэчлэл хийх шаардлага бий. Тэгж байж Монголыг тэжээх нас нь уртсана. Тэр утгаар нь ярьж байгаа болохоос биш маргааш, нөгөөдөргүй үйлдвэр зогсч, хаагдах тухай биш юм.
-Хотын хөгжлийн сан..?
-Сан бүрдүүлэх О.Баасанхүү гишүүний саналыг дэмжиж байгаа. Мал аж ахуйтай адил байгалийн баялаг өсч, үржихгүй. Өнөөдөр биш ч хэзээ нэгэн өдөр шавхагдаж, дуусна. Дууссаны дараа яах вэ. Иймээс сан байгуулах нь зүйтэй юм. Эрдэнэтэд ганц “Эрдэнэт” үйлдвэр байдаггүй. Дулааны цахилгаан станциас эхлээд томоохон олон үйлдвэр бий. Тэдгээр үйлдвэр бүгд татвар төлж буй. Тэрхүү татварын хүчээр Монгол Улсын эдийн засаг урагшилж байна. Монголын эдийн засгийн тулгуур баганын нэг нь “Эрдэнэт”. Энэ бүхнийг харгалзах хэрэгтэй.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын маргаан өнөөдөр ч байнгын хорооны голлох сэдвүүдийн нэг байсаар байна. Эрдэнэт хотынхны хувьд ямархуу байр суурьтай байгаа бол?
-Үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаарх хууль бус эсэх яриа өдгөө ч яригддаг. Гэсэн ч УИХ тогтоол гаргачихсан. Энэ тогтоолыг хувь гишүүнийхээ хувьд зөв гэж үздэг. Хэдийгээр төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчилж болох ч “Эрдэнэт” бусдаас өөр. Монголын ард түмнийг олон жил тэжээж байгаа том үйлдвэр, нэгдүгээрт. Иймээс хэтэрхий шунах хэрэггүй гэж хэлэх байна.
-Гэвч асуудал шүүхийн шатанд очсноор “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдлаа гэж та байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан?
-Шүүхэд гомдол гаргаж, асуудал гацсан зүйл бий эсэхийг холбогдох хүмүүсээс нь асуусан юм. Ойлгомжгүй асуудал их байна. Хэн томилсон нь тодорхойгүй томилгоонууд, үйлдвэрийн хэвийн ажиллагаа гэхчлэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явах ёстой. 49 хувийн хувьчлал, эсвэл хэн нэгнээс нь болж үйл ажиллагаа доголдох учиргүй гэдгийг хэлэх байна. Мөн энэ асуудлыг хэтэрхий улстөржүүлэх хэрэггүй.
-Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн тансаглал сүүлийн үед олныг бүлтийлгэж байна. Энэ тухай танд судалж мэдсэн зүйл бий юу?
-Хувьчлалтай холбоотой шидсэн чулуу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хувьчлалыг авсан, авахыг санаархсан хүмүүсийн явуулга. Энэ бүхэн худал гэдгийг Х.Бадамсүрэн захирал тайлбарласан шүү дээ. Тиймээс хувьчлалтай холбоотой үүссэн асуудал гэж харж байгаа.
-Нэг намын угшилтай учраас өмөөрч байна гэхээр сонсогдож байна?
-Энд нам хамаагүй ээ. Х.Бадамсүрэн захирлыг тэгтлээ тансаглах хүн биш гэж боддог. Тийм зүйл ч байхгүй байх. Том үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд өндөр хариуцлага бий. Үдэш оройгүй сууж, ажиллах шаардлага ч их. Энэ үүднээс нь ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Гэхдээ олон саяын үнэтэй мебель, идэж уух тансаглал талаас нь хэлсэнгүй. Ийм зүйл ч байхгүй болов уу.
-Тэгэхээр энэ бүхэн хоосон улстөржилт гэж үү?
-Буруутгах ажиллагаа л гэж харж байгаа.
Л.Нинж
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.