Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 4 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 2 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн 515 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 13 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж 497 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 432, мөрдөн байцаалтын 65 хэрэг байна.
Мөн энэ хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариу хүргүүлжээ. Үүнээс 2 этгээдийн материалыг шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж, 29 этгээдийн мэдүүлэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хангаж ажиллах талаар анхааруулга хүргүүлсэн байна. Одоогоор 152 мэдүүлгийн үлдэгдэлтэй байгаагаа мэдээллээ.
Эх сурвалж: АТГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.