Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэлэлцэн баталсан талаар БСШУСЯ мэдээлэв.
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөрийн төсөлд дөрвөн зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага голлох үүрэг гүйцэтгэсэн бол гурав дахь удаагийн энэхүү хөтөлбөрт соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил төвшинд хамтран ажиллах шаардлагатай болж байна. Тухайлбал, Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг батлуулах, Стандарт хэмжилзүйн газар төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батлах юм. Мөн ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар монгол хүний болон ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоог бий болгох аж.
Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр хэвлэн нийтлэхийг тусгажээ. Түүнчлэн, төрийн бүх шатны байгууллагууд монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.