Шалгалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна. Тиймээс ЗТХ-ийн холбогдох зүйл, заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн албан даалгавраар хугацаатай үүрэг өгч тухайн байгууллагад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэн ажиллалаа.