Гаднаас ирсэн иргэдийг тусгаарлалаа

2020-02-27 Мэдээ, мэдээлэл

Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас манай улсын гурван иргэн өнөөдөр өглөө дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.

Мөн COVID-19 вирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын 5, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна. Түүнчлэн БНСУ-ын нэг, Япон улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов.

Дашрамд мэдээллэхэд, өнөөдөр өглөө 08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.