Налайх-Офицерын ордон чиглэлд гурван автобус үйлчилнэ

2020-02-27 Нийслэл

Нийслэлийн Налайх дүүргийн “Оргил налайх” шалган нэвтрүүлэх хэсэгт өнөөдөр хөдөлгөөн хязгаарлалт үргэлжилж байна. Харин шаардлагатай нэвтрэх иргэдийг нотлох бичиг баримтын дагуу ажил эхлэх цагаар нийтийн тээврээр нийслэлд нэвтрүүлэх юм.

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар, шинэ коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьчдилан сэргийлэх зорилгоор, улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан.

Ингэснээр, нийслэлд мягмар гараг хүртэл хувийн авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй, буцаах арга хэмжээ авч байна. Харин Налайх дүүргийн иргэд ажлын шаардлага, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлд нийтийн тээврээр нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нийслэлд ажилладаг ажлын газрын үнэмлэх, бэртэж гэмтсэн, яаралтай эмнэлэгт очих шаардлагатай зэрэг нотлох бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлж байна.

Налайх дүүрэг-Офицерын ордон чиглэлд 06.20, 06.40, 07.00 цагт гурван автобус үйлчлэхээр болсныг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Зорчигчдод хяналт тавьж байгаа тул ажлын үнэмлэх, эмнэлгийн магадлагаа, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг сануулж байна. Харин нийслэлээс Офицерын ордон-Налайх чиглэлд 07.00 цагаас нэг автобус үйлчлэх юм байна. Маргааш болон даваа гарагт энэ зохицуулалтаар үйлчлэх ч нийслэлд бямба, ням гарагт бүх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох аж.

 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.