Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлана

2020-02-23 Нийслэл

Улсын онцгой комиссын 5 дугаар хуралдаанаар шинэ төрлийн корона вирусийн  халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр хориглох шийдвэр гарсан. Тэгвэл өчигдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж нийтийн тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 24, 25,26-ны өдрүүдэд зогсоох шийдвэр гаргасан байна. Нийтийн тээвэрт өдөртөө 900 гаруй автобус үйлчилгээнд гардаг бөгөөд ердийн үед 650 мянган орчим зорчигчид үйлчилдэг байна. Харин сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өдөрт 358 мянган зорчигчид үйлчилж  байгаа гэсэн тоон статистик гарчээ. Өнөөдрийн байдлаар автобусны гаралтыг 457 болгож, 50 хувь бууруулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.