МИАТ ТӨХК шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгийг цуцалсан байна.
УБ-Токио-УБ чиглэлийн хувьд доор заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гарагийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх аж.
ЦУЦЛАГДСАН НИСЛЭГҮҮД:
Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар
2020 оны 2 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд
Улаанбаатар–Токио-Улаанбаатар
2020 оны 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд тус тцус цуцлагджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999-д хандан авах боломжтой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.