Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10000 маск оёж, юм бүхний түрүүнд явдаг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл нийгмийн төлөө сайн дураараа маск оёх иргэд МЭХ-той холбогдоно уу.
Жич: Гэрээрээ оёж болно.
Хайртай хүмүүсийнхээ төлөө гараа сайн савандаж угааж, амны хаалтаа тогтмол зүүхийг МЭХ-ноос уриалж байна.
Илүү сайхан ирээдүйн төлөө иргэн бүрийн оролцоо чухал
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.