2020 оны 1 дүгээр сард гэмт хэрэг 3474 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 353 буюу 9.2 хувиар буурсан байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг 141, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 116, залилан 98, хулгай, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 52, хүний амьд явах эрхийн эсрэг 31, гэр бүлийн хүчирхийлэл 30-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16, малын хулгай 11, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 11-ээр тус тус өссөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг өнгөрсөн сард 17 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 63.8 хувиар буурчээ.
Гэмт хэргийн улмаас өнгөрсөн сард 3.4 мянган хүн хохирсны 134 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 830 хүн гэмтэж, 211 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 76, нас барсан хүн 6-гаар өссөн үзүүлэлт гарчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.