Супер шагнал 30 сая төгрөгийн эзэн тодорчээ

2020-02-17 Мэдээ, мэдээлэл
Супер шагнал 30 сая төгрөгийн эзэн тодорчээ

2020 оны НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны тохирол өчигдөр /2020.02.16/ журмын дагуу явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны хоёрдугаар сарын 15-ны 23.59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27 сая 974 мянга 634 баримт хамрагдсанаас:

  • 5 сая төгрөгийн 1
  • 3 сая төгрөгийн 21
  • 1 сая  төгрөгийн 232
  • 100 мянган төгрөгийн 2500
  • 30 мянган төгрөгийн  25мянга 84 баримт тохиролд таарч, нийт 27 мянга 838 иргэн азтан боллоо.

Харин супер шагнал болох 30 сая төгрөгийн эзэн 32333518 сугалааны дугаартай иргэн тодорсон ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.