Иргэн Д.Сарангэрэл сар шинийн баярыг цуцлах саналтай байна

2020-02-8 Бор шувуу

 

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэний хувиар сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах саналаа илэрхийлжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа бичсэн байна.

Тэрбээр “Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах “чадвар” маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна” гэжээ. Ийнхүү салбарын сайд эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж байгаа мэдээ ирсээр байгаа ч тайвшрах үндэслэл болохгүй учраас сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцлах саналтай байгаагаа илэрхийлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.