Дэлхийн зарим улс оронд шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж буйтай холбогдуулан ДЭМБ-аас манай улсыг эрсдэлтэй бүлэгт хамруулаад байгаа. Тиймээс Улсын онцгой комисс хоёр ч удаа хуралдаж, холбогдох албаныханд үүрэг, даалгавар өгөн гарч болзошгүй гамшигаас сэргийлэн Онцгой дэглэм тогтоосон билээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулж, иргэд гудамж талбайд нус цэрээ хаях, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох үүднээс нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тодруулбал, иргэд дээрх үйлдлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулах аж. Энэ талаар Хотын захирагч С.Амарсайхан “Зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ нийтийн эрх ашгийг хамгаалсан, тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүст халдвар тарахаас сэргийлсэн үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах, үүнтэй холбоотойгоор бүх албан байгууллагууд 00-оо иргэдэд нээж, үнэ төлбөргүй болгох асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
22 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.