Албан тушаалтнууд өнөөдрөөс ХОМ-ээ өгч эхлэх хуультай

2020-01-2 Мэдээ, мэдээлэл

Төрийн өндөр албан тушаалтнууд өнөөдрөөс /2020.01.02/ эхлэн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч эхлэх хуультай. Тодруулбал, холбогдох хуульд зааснаар ирэх сарын 15-ныг дуустал 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлэх юм.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил АТГ 40 гаруй мянган төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил зарлаж байв. Энэ нь албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэд, олон нийтийн хяналтад оруулах гол зорилготой юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.