ОБЕГ: Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ

2019-12-26 Мэдээ, мэдээлэл
ОБЕГ: Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас 57 настай эрэгтэй, зургаан настай эмэгтэй Н нар энэ сарын 24-ний өдөр  “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй алга болжээ. Энэ талаарх дуудлага 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн  20.50 цагт  тус сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас  сураггүй болсон хоёр  иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Мөн өчигдөр /2019.12.25/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 22 дугаар гудамжинд Иргэн С-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2Б хэсэгт иргэн М-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг алба хаагчид тус, тус унтраасан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.