Монгол Улсын Элчин сайд нарын ээлжит зөвлөгөөнд оролцож буй ДТГ-ын тэргүүн нар энэ сарын 13-15-нд Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ын захирал Р.Батсүх, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлж, төмөр зам барих ажилд гадаадын улс орнуудын шинэ техник, технологийг ашиглах явдал нь чухал болохыг онцлон тэмдэглээд, суугаа орныхоо тэргүүний туршлага, шинэ технологийн талаар судлаж, танилцуулахыг ДТГ-ын тэргүүн нараас хүсчээ.
“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК, Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН туслан гүйцэтгэгчээр дотоодын 15 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна.
Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414,6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсч, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх бөгөөд одоогоор төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.