Махны дундаж үнэ
2019 оны 12 дугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7424 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9487 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 40 төгрөгөөр (0.4%) буурч, үхрийн цул махны үнэ 418 төгрөгөөр (3.6%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, Харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай болон цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Таван эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2019 оны 12 дугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1400-1560 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Оргил”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2019 оны 12 дугаар сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.3 хувиар өсч 806 төгрөг, монгол лууван 4.5 хувиар өсч 1224 төгрөг, байцай 4.6 хувиар өсч 1239 төгрөг, хүрэн манжин 2.7 хувиар өсч 1453 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30435
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.