Энэхүү ном нь анх 1939 онд Франц улсад хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш дэлхийн олон оронд орчуулагдан гарч сая сая уншигчдын шимтэн унших дуртай зохиолуудын нэг болсон юм.
Түүнчлэн уг зохиол хэвлэгдэн гарсан даруйдаа Францын академийн утга зохиолын дээд шагнал (Grand Prix du roman de l’Académie française), АНУ-ын National Book Award (Үндэсний номын шагнал) шагналуудыг хүртсэн бөгөөд өдгөө Нэйшнл Жеографик сэтгүүлийн Адал явдал төрөлд (The National Geographic ADVENTURE) бүх цаг үеийн шилдэг адал явдалт 100 номын 3-рт бичигдсэн юм.
Үүний учир бол Антуан де Сент-Экзюперийн өөрийн амьдралын дурсамж, дурдатгал маягаар бичсэн уг зохиол нь дан ганц түүний амьдралын дурсамж бус харин зохиолчийн өөрийнх нь ертөнцийг харах өнцөг болоод чухам юу амьдралыг “амттай” болгодог тухай санааг тусгаж, нөхөрлөл, үхэл хагацал, эр зориг, анд нөхдийн итгэлцэл, эв нэгдэл, нинжин сэтгэл болон амьдралын утга учрыг эрж хайхад чиглэгдсэн байдаг.
Идэр залуу насаа нисэх хүчинд зориулан, Дэлхийн хоёрдугаар дайны үед албан үүргээ гүйцэтгэж яваад 1944 оны зургадугаар сард 44 насандаа амь үрэгдсэн Антуан де Сент-Экзюперийн хүний төлөөх жинхэнэ хайр энэрэл, чин үнэнч сэтгэлээр бялхсан “Хүний орчлон” зохиол уншигч таны гарт ийнхүү хүрч байна.
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
6 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.