Иргэд, олон нийтийн санал авч байна

2019-11-8 Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид нийт таван багийн долоон бүтээл ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж, иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, нэгдсэн дүнгээ гаргана.

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төслийн уралдаанд төлөвлөлтийн шийдлийг оновчтой тогтоосон, үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.