Байгалийн түүхийн музейг нураалгахгүй хэмээн залуус олон түмнээс гарын үсэг цуглуулж, барилгын үүдэнд цугларчээ.
Өнөөдрийн байдлаар тус барилга нурах аюулд ороод байгаа юм. Тэгээд ч шавар барилга учраас хэдий засч сэлбэсэн ч насжилт богино гэдгийг энэ үеэр нэгэн архитектор учирлаж байв. Харин залуус тус барилгыг буулгахгүй байх түмэн шалтгаан тоочиж сууна. Тухайлбал “Уг барилга нь Монгол Улсын соёлын өв гэж бүртгэгдсэн. Их хотын соёл иргэншлийн түүх соёлтой холбоотой” гэх нь байна. Мөн “Хөгжилтэй орнуудад музей байтугай хувийн орон сууцуудыг ч гэсэн уран барилгын өв соёл, түүхийн дурсгалт объект гэж юун нураах харин сэргээн засварлахдаа хүртэл жижиг деталиудыг нь өөрчилж болдоггүй гэсэн хуультай юм байна лээ” гэв. Харин бас нэгэн иргэн “Би барилгын инжeнeр. Хуучирч муудсан барилгыг хүчитгэж засварлах бүрэн боломжтой. Ганцхан жишээ хэльe. Төрийн ордны зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг Таванбогд групп худалдаж аваад буулгаагүй хүчитгэж засварлан Галeрeй үйлчилгээний төв болгосон шүү дээ. Би тэнд ажиллаж байсан болохоор сайн мэднэ. Энэ музeйг нураагаад шинээр барьсан ч болно. Даана ч өөр газар бариад газрыг нь олигархууд булаагаад авчих байлгүй. Монголоос өөр оронд түүх, соёлоо устгах гэж төр нь дайрдагийг ёстой сонсоогүй юм байна” гэх мэт эсэргүүцсэн иргэн олон байв.
Ямартай ч Засгийн газраас 400 сая төгрөгөөр уг барилгыг буулгах тендерийг өнөөдөр олон нийтэд нээлттэй зарлах юм. Харин хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан, долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.
Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан. Гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй “Хатанбаатар” компани урьдчилсан зургийн төслөө танилцуулаад байгаа. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.