Ц.Нямдорж:О.Баасанхүү бол хоёр нүүртэй хүн

2017-04-24 Парламент

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж О.Баасанхүү гишүүнийг хоёр нүүртэй хүн гэж өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганы үеэр хэлжээ. Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд гишүүн О.Баасанхүү “Шүүх ажиллагааг шоронд явуулдгийг болих хэрэгтэй. Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй байна” гэдгээ хэлсэн юм. Үүнд Хуульзүйн байнгын хороон даргыг төлөөлж гишүүн Ц.Нямдорж хариуллаа.  Тэрбээр  Шоронд хэргийг таслаад байгаа зүйл байхгүй. Шинээр баригдсан 461 дүгээр ангийн дэргэд шинээр барилга барьж, онцгой тохиолдолд шүүх хурал хийдэг юм. Тоноглогдсон бүх шүүх ажиллагааны дэглэм дүрэм тэнд хэрэгжиж байгаа. Хүн чөлөөтэй байдаг гээд яриад байх юм. Би Японд шүүх хуралд шүүж байсан. Гар хөлийг нь гинжилж шүүхэд оруулж ирчихээд гинжтэй нь гаргаад хоёр сарын дараа хэргийг тасалдаг юм билээ. Манайтай ойролцоо юм билээ. Юмыг сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй. Сүүлийн үед О.Баасанхүү өмгөөлөгч байсан гэж сүрхий яриад байгаа юм. Би О.Баасанхүүг өмгөөлөгчийн ажилд улс төрийн асуудлаар ханддаг хоёр нүүртэй хүн гэж яриад  байгаа юм. Ер нь хуулийн систем ерөнхийдөө хямарч байна. Би Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг дэмжиж байгаа” гэсэн юм.

С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.