Бүлгийн гишүүд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байна

2017-04-24 Парламент

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдсан ч мэдээлэл хийгээгүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг өглөө хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй завсарлуулсан.  Үдээс өмнөх хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Эдгээр төслүүдээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх юм. Тэд хурлаа 17.00 цагт үргэлжлүүлэхээр товлоод байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн төрийн албан хаагчдын халаа сэлгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ энэ талаарх мэдээллийг ирэх лхагва гаригт хэвлэлийнхэнд өгөхөөр болжээ.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.