Тэрбээр өрөөнөөсөө хөөгдсөн шалтгаанаа сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг эсэргүүцснийх нь төлөө явуулж байгаа алхам гэж тайлбарлалаа. Тэрбээр хамгийн сүүлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг эсэргүүцсэн байна. Учир нь хөрөнгө оруулах нэрээр Хятадын банк орж ирж, түүгээр дамжиж, төмөр зам, Тавантолгойн орд зэрэг гол, гол стратегийн ордуудыг барьцаалах эрсдэл үүсэх тул хуулийн төслийг батлах нь аюултай гэж байр сууриа илэрхийлжээ. Харин ийм байр суурь барьсныхаа төлөө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдэд гүтгүүлж, дайрч давшлуулсан гэв.
Мөн тэрбээр “Парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн байгаа, тэднээс нэг нь өрөөгөө суллаад өгч болно. Үгүй бол тэднийхээ нэг өрөөнд нь намайг оруулж болно. Ийм байдалд хүргэсний цаад санаа нь О.Баасанхүү улс төрийн акци биш өрөөний хэрүүл хийдэг гэдэг ойлголт төрүүлэх гэж байна. Намайг МАН-д орох гэж байна гэдэг яриаг хүртэл гаргаж байна, битгий горьд гэж хэлнэ. Хэрвээ эд нар намайг өрөөнөөс гаргаж байгаа бол коридорт гаръя, гэхдээ би Монголыг өрөнд оруулж байгаатай тэмцэхээ хэлэв.
С.Гэрэлсүх
13 минутын өмнө
26 минутын өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.