Зөвлөгөө
Автомашины айркондишнийг R134а төрлийн бодисоор цэнэглэдэг байна. Энэ нь озон задалдаггүй боловч уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй, Киотогийн протоколоор зохицуулагддаг , хүлэмжийн хий юм.
Иргэд зарын дуудлагаар эсвэл хаа тааралдсан хүнээрээ, хямд үнэлгээг сонгон агааржуулалтын шингэнээ цэнэглүүлснээр ямар хохирол амсч болохыг сайн тунгаах хэрэгтэй гэнэ. Учир нь зуны улиралд гурван удаа машины айркондишноо цэнэглүүлэх тохиолдол гарчээ. Хэрэв зөв цэнэглэсэн бол тэгж хурдан дуусах учиргүй. Олон улсын стандартаар хөргөлтийн бодис нь 10-15 хувь орчим алдагдах байтал жилдээ 300 хувь алдаж байна гэсэн үг. Тиймээс заавал мэргэжлийн хөргөлт, агааржуулалтын засварчин, техникчээр цэнэглүүлэхийг Озоны үндэсний албанаас зөвлөж байна. Хөргөлтийн бодис нь битүүмжлэгдсэн орчин юмуу, тухайн орон зайд байх ёстой хэмжээнээсээ их байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хамгийн түрүүнд амьсгал боогдох шинж тэмдэг илэрдэг аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.