Францад өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ажиглагчдын таамаглаж байсанчлан Үндэсний фронт намын Марин Ле Пен, шинэхэн улстөрч Эммануэль Макрон нар хамгийн өндөр санал авч, хоёрдугаар шатанд тунаж үлдлээ.
Энэ удаагийн сонгуульд нийтдээ 47 сая сонгогч саналаа өгөхөөс 69 хувийн ирцтэй байжээ. Саналын хуудсанд нийтдээ 11 нэр бичигдсэнээр аль ч нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй нь эхнээсээ илт байсан учраас хоёр дахь шатны дүнг л хүн бүр хүлээж байгаа юм. Гэвч эхний шатны дүнгээс харахад францчууд өнгөрсөн жилүүдэд төрийн эрх барьсан уламжлалт нам, хүчнүүдэд итгэл алдарч, шинэ хандлага, шинэ үзэл баримтлал, шинэ хүмүүсийг илүүд үзэж буй нь харагдлаа. Тэр дундаа өмнө нь улс төрийн албан тушаалд огт сонгогдож байгаагүй Эммануэль Макрон хамгийн өндөр буюу 23,7 хувийн санал авч, эхний шатанд ялалт байгууллаа. Сангийн сайдаар ажиллаж байсан ч улс төрийн албан тушаалд огт өрсөлдөж байгаагүй, аль нэг томоохон нам хүчинд элсч байгаагүй, өөрөө өнгөрсөн есдүгээр сард улс төрийн шинэ нам байгуулсан нь одоо 200 мянган гишүүнтэй болоод байгаа Э.Макро бол 39 настай, хөрөнгө оруулалтын банкир мэргэжилтэй нэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын дунд үеэс рейтинг нь огцом өссөн түүнийг энэ удаагийн өрсөлдөөний “битүү морь” гэж нэрлэсэн нь алдсангүй.
Тэрээр сонгогчдын олонхийн санаанд нийцэх төвийн үзэл баримтлалтай, Францыг Европын холбоонд үлдэж, эдийн засгаа улам хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь баримталдгаас гадна өөрөө шинэ залуу улстөрч учраас шинэ бодлого, шинэ уур амьсгал авчирч, улс орноо хөгжүүлэхэд залуусын хүчийг дайчилж, өөрчлөлт хийж чадна гэж дэмжигчи
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.