Саяхан АНУ Ирак дахь Исламын улс бүлэглэлийн байршил руу “Бүх бөмбөгийн эх” гэгддэг хамгийн хүчтэй тэсрэх бөмбөгийг хаясан бол Венесуэльд өчигдөр “Бүх жагсаалын эх” хэмээн нэрлэсэн томоохон эсэргүүцлийн цуглаан болсон байна. Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн энэ жагсаалын үеэр харамсалтай нь хоёр хүн буудуулан амиа алджээ. Тэдний нэг нь жагсаалд оролцоогүй, хөлбөмбөгийн тэмцээнд явсан өсвөр насны хүү, нөгөө нь эмэгтэй хүн байжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, шоронд хорьсон сөрөг хүчний улстөрчдийг гаргахыг шаардсан энэ жагсаалыг Ерөнхийлөгч Мадуро намжаах гэж оролдохын оронд жагсагчдыг дээрэмчид, танхай этгээдүүд хэмээн нэрлэж, цагдаад халдсан хэмээн буруутгаж, 30 гаруй хүнийг баривчлагдсан байна.
Венесуэльд 2019 он хүртэл сонгууль болохгүй ч улс орон сүйрлийн эрмэг дээр байгаа энэ үед нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй гэж сөрөг хүчнийхэн, жагсагчид үзэж байгаа аж. Олон улсын валютын сангийн тооцсоноор энэ онд инфляц нь 700 хувьд хүрэхээр байгаа тус улсад сүү, өндөг, гурил, саван, ариун цэврийн цаас гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хүртэл хомсдолд орж, үнэ нь дийлдэхээ байсан юм. Ялангуяа эм тариа тасарсан нь иргэдийн аргыг барж, энгийн пенициллин ч олж чадахгүй байгааг гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.
Ажилгүйдлийн түвшин 25 хувьд хүрч, өнгөрсөн онд эдийн засаг нь 18 хувиар агшсан тус улсад шүүхийн шийдвэрээр сөрөг хүчнийхний олонх болсон парламентыг тараасан нь эдийн засгийн хямрал дээр улс төрийн хямрал давхар нүүрлэхэд хүргэжээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.