Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа

2017-04-19 Парламент

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа.

Хуулийн хэрэгжилт, түүнд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах эрхэм зорилготой Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдөл, гишүүдийнхээ саналд тулгуурлан боловсруулсан ажлын төлөвлөгөөнд Уул уурхай, агаарын бохирдол зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлууд тусчээ.

Уул уурхай, ашигт малтмал, барилгын салбарын үйл ажиллагаа ид идэвхждэг улирал ирж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн хууль бус ажиллагаанд хяналт тавихад анхаарлаа хандуулах саналыг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Д.Тогтохсүрэн нар гаргаж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын байдалтай газар дээр нь танилцах санал төлөвлөгөөнд оруулсан нь гишүүдийн олонхийн дэмжлэг авав.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.