Автотехникийн хаврын үзлэг оношилгоонд нийтийн тээврийн 1848 тээврийн хэрэгсэл хамрагдахаас энэ сарын 19-ний байдлаар 1400 гаруй нь ороод байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны А/17-р тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага оврын багтаамжийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хянах ээлжит үзлэг оношилгоог гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 31 хүртэл явуулж байна.
Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын мэдээгээр техникийн үзлэг оношилгоо 96.7 хувьтай байна. Нийт хамрагдсан техникийн 1311 нь тэнцжээ. Энд үндсэн чиглэлийн 10 автобус, 35 такси тэнцээгүй байна. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн 1356 тэээврийн хэрэгслээс 370-ынх нь техникийн бүрэн бүтэн байдлын зөрчлийг арилгуулж, давтан үзлэгт оруулж тэнцсэн байна. Ялангуяа энд нийтийн тээвэрт яваа автобусны утааны тортогжилт, ялгарлыг нарийн хэмжин шалгаж стандартын үзүүлэлтээс их байгаа зөрчлийг арилгуулж байна
Засгийн газрын тогтоолоор нийтийн тээврийн хэрэгсэл техникийн үзлэг, оношилгоог жилд хоёр удаа явуулдаг юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.