Авлигатай тэмцэх газраас Кёкүшюзан Д.Батбаярыг гадаадын компаниас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн шалгаж, өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, түүнийг БНХАУ-ын “Евроази интернэйшнл инвестмент групп”-ээс 32.7 тэрбум гаруй төгрөг залилсан гэх гомдол АТГ-т өнгөрсөн сард ирж хэргийг шалгах явцад бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл тогтоогдсон хэмээн мэдээлж байсан билээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Кёкүшюзан Д.Батбаярт холбогдолтой гэх хэрэг өнгөрсөн долоо хоногт Мөрдөн байцаах хэлтэст шилжиж ирсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэв.
Харин уг асуудлаар Кёкүшюзан Д.Батбаяр “Нэрний алдаа гарсан гэсэн, удахгүй цагаатгах хуудас өгөхөөр албан ёсны тайлбар өгье” хэмээсэн юм. Мөн тэрбээр “2016 онд намайг оффшор данстай хэмээн шалгаж байна гэсэн мэдээлэл тарсан. Гэтэл тэр хүн нь би биш өөр хүн болох нь тогтоогдсон. Энэ удаа бас хүн андуурсан байх. Одоогоор цагдаагаас дуудаж байцаалт авсан зүйл байхгүй, би ч очоогүй байна” гэсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.