Ажлын цагийг 10:00-19:00 цаг болгосон захирамжийг баримтлах чиглэлийг нийслэлийн бүх ЕБС, цэцэрлэгт хүргүүлжээ
“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд гаргасан “Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай “ А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг чиглэлийг албан ёсоор нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлжээ.
Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн төр захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагуудын 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн ажил эхлэх цагийг 10:00 цаг, дуусах цагийг 19:00 цаг хэмээн тогтоосон шийдвэрийн хэрэгжилтийг мөрдлөг болгон ажиллах юм.
Харин сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд боловсролын байгууллагуудад хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахгүй хэмээсэн нь ташаа мэдээлэл гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.