Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын 2019 оны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт’’-д дүүргийн Онцгой комисс хэрхэн оролцох төлөвлөгөөг гаргалаа.
Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Т.Батцогт хуралдуулж иж бүрэн сургуулийн хүрээнд хэрхэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж Онцгой комиссын гишүүдэд үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллалаа.
Сургуулилалтын хүрээнд‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоор цугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Баянзүрх дүүрэг ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт’’-ийг дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны зургадугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж нийслэлийн Онцгой комиссоос ‘’Маш сайн’’ буюу 92.9 хувийн үнэлгээ авсан билээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.