Хорвоод мэндлээд хоёрхон сар болж буй нярай хүнд өвчний улмаас амьсгалахад ч бэрх өвчин шаналалтай бяцхан зүрхээрээ тэмцэж байна. Түүнийг Төмөр овогтой Тэмүгэ гэдэг. Бяцхан хүү өнгөрөгч оны аравдугаар сарын 26-нд мэндэлсэн. Өдгөө хоёр сартай. Гэвч хоёр сартайд нь амьсгал түгжин, хөхрөх шинж тэмдэг илрэн ЭХЭМҮТ-ийн ХЭЭТ, МЭС-т хэвтэн Рабдомиома-хавдар зүрх, тархинд оношлогдож, тус төвийн ХЗП-ийн зүрхний эмчийн хяналтанд орсон.
Тус өвчин нь маш хүнд төрлийнх аж. Зүрхний хэм алдагдлын хүндрэл эрт үүсэх өндөр эрсдэлтэй, гэнэтийн үхэлд хүргэх аюултай. Хамгийн харамсалтай нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин юм. Тиймээс яаралтай өндөр хөгжилтэй оронд хугацаа алдахгүй эмчлүүлэх шаардлагатай тул элэг нэгт Монгол түмнээсээ сайхан сэтгэлийн дэм хүсэж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87371
30441
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.