УУХҮЯ-аас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.Хурлаар Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сарын салбарын статистик мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “2018 оны есдүгээр сарын байдлаар 339.5 сая тонн нүүрс, 979.4 мянган тонн зэсийн баяжмал, 14.4 тонн алт, дөрвөн мянган тонн молебдений баяжмал, 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мянган тонн хайлуурын, 62.6 мянган тонн цайрын баяжмал, 5 сая гаруй газрын тос, 10.5 мянган тонн катодын зэсийг тус тус салбарын хэмжээнд олборлож экспортлоод байна” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр аж үйлдвэрийн талаарх 2018 оны эхний есөн сарын байдлын статистик мэдээллийг хүргэсэн юм. Үйлдвэрлэлийн хэмжээнд 12.2 их наяд төгрөгт хүрч өмөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнээс нүүрс олборлолт 858.5 тэрбум төгрөгт хүрсэн, металлын хүдрийн олборлолт 169.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхайн олборлох салбар эхний есөн сарын байдлаар 72.1 хувийг эзэлж байгааг мөн онцолж байлаа.
Харин экспортод орлого оруулдаг гол салбар болох газрын тосны салбарт Энэ чиглэлээр 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөгт хүрч улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаагаа дурдаад Энэ сарын 19-ны байдлаар 5.12 сая баррель буюу буюу 694 мянган тонн газрын тос олборлож төлөвлөгөө 63.19 хувьтай явж байна. Мөн 4.83 сая баррель буюу 850 мянган тонн экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс газрын тос 59.57 хувьтай байна. Улсын төсөвт энэ сарын 1-ний өдрийн байдлаар 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлж, ажлын гүйцэтгэл 79 хувьтай байгаа ажээ.
Мөн тэрбээр ашигт малтмалын лицензийн талаар “2018 оны энэ сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал хайгуул, ашигт малтмал ашиглалтын 3163 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Есөөс 10 дугаар сарын зөвшөөрлийн хөдөлгөөн нь хэлэх юм бол шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл 10, тусгай зөвшөөрлийг бүртгэсэн нь ес, тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэсэн нэг, тусгай зөвшөөрлийн талбай буцаасан нь зургаа, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 55 байна” гэсэн тоон статистикийг танилцууллаа.
Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн яамны гол ажил нь Таван толгойн IPO-тэй холбоотой ажил байдаг билээ. Энэ талаар сайд Д.Сумъяабазар ярихдаа “УИХ-ын 73 дугаар тогтоол гарсны дараа 2018 оны долдугаар сард Засгийн Газрын хэд хэдэн тогтоол гарсан. Энд Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, бусад яамдууд Эрдэс Таван толгойн түвшинд албан ёсны бэлтгэл ажлууд хийгдэж эхэлсэн, ажил эд дундаа үргэлжлээд явж байна. Одоогоор IPO бэлтгэх олон улсын зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. Бид сонгон шалгаруулалтаа албан ёсоор зарласан. 11 дүгээр сарын дунд үед багтаж сонгон шалгаруулалтын эхний шатанд байгууллагаа сонгох төлөвлөгөөтэй байгаа. Мөн үүнээс гадна гадаад зах зээлд IPO-ын сонирхол их өөдрөг байна. Бидний уулзалтууд үүнийг тодоор харуулж байгаа. Үүнийг улам нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил граффикын дагуу явж байгаа.
Бид уул, уурхайд хөрөнгө оруулагчдад зөвлөдөг гол уулзалтад хуваарь оролцоод явж байгаа. өнгөрсөн арван сарын дунд үеэр бид АНУ-ын Нью-Йорк болон канад Улсын Торонто хотын хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулалтын банкуудьай хуулийн байгууллагуудтай санхүүгийн зөвлөх уулзалтуудыг хийж ирсэн. Үүнд Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүд, салбарын яам болон яамдын мэргэжилтнүүд, Эрдэнэс Тавантолгойн компанийн удирдлагууд тус тус оролцоод явсан. Монгол Улсын уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд мөн олон талаас дэмжин ажиллаж байна. Австрали улсад уул, уурхайн томоохон хэмжээний форум болдог. Мөн АНУ-ын Лондон хотноо үүнтэй адил нэлээд нэр хүндтэй том форум болдог. Энд 11 сарын эхээр 11 сарын сүүлээр оролцохоор бэлдэж байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Оюутолгой компани удирдлагууд өөрсдийн явуулж байгаа үйл ажиллагаа, эдийн засагт дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн” хэмээн ярьсан юм.
Сайд Д.Сумъяабазар “Алт-2 үндэсний” хөтөлбөрийн талаар ярихдаа “Алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, таван үндсэн ордын 18697,9 кг нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23,2 тонноор нэмэгдүүлээд байна. Монголбанк 2018 оны есдүгээр сард 2122,8 кг алт худалдан авснаар энэ оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 14.329 тонн алт худалдан аваад байна. 2018 оны ес дүгээр сарын эхэн үед нэг грамм алт худалдан авах үнэ 95,445.95 төгрөг байсан бол одоо нэмэгдэж 101061,81 төгрөг болоод байна” гэсэн юм.
Р.Хишигжаргал
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.