Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/204 дүгээр Тушаалын дагуу иргэдийн эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн 19, 22 дугаар хороо Цайз орчмын мод худалдаалдаг захуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, ил задгай худалдааг цэгцлэх, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шат дараатай арга хэмжээг авч байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд орж байгаа бөгөөд Цайз, Доной, Цолмонбадрах болон Мон жайт захуудад хуулийн хүрээнд зохих ёсны саналыг тавьж, шаардлага хүргүүлж ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжид тус захуудын газрын гэрчилгээ, кадастрын зургийг шалгаж, нийтийн эзэмшлийн зам талбай ашиглаж байгаа эсэхийг тогтоож, холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийлээ. Тус шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахын тулд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэнээр Цайз болон Цолмонбадрах захын нийтийн эзэмшлийн талбай руу орж, кадастрын зурагнаас илүү гаргаж барьсан хашааг татаж, нийтийн эзэмшлийн талбайд байсан 2 ширхэг контейнер болон 10 метр урттай вагончикийг буулгасан байна. Мөн тус захууд өнгө үзэмжээ сайжруулж, хаягжилтын стандарт гарган шинэчилжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.