МАН-ын Удирдах зөвлөл үдээс өмнө цаг гаруй хуралдаж, Зам тээвэр хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн, намын бүлгийн дэд дарга Я.Содбаатарыг дэвшүүлэхээр боллоо. Учир нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцсэн юм. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Хууль ёсоор Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцсон. Ийнхүү намын Удирдах зөвлөлөөс дараагийн сайдын нэрийг тогтлоо. Харин одоо УИХ-аар хэлэлцэж, түүнийг томилох эсэхийг хэлэлцэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.