Монгол залуу Японы компани худалдан авчээ

2018-06-28 Бизнес


Монголын санхүүгийн “Инвескор” ХХК Япон улсад бүртгэлтэй “Trend book” компанийг худалдан авчээ.

Тус компанийн Япон улсад бүртгэлтэй “Trend book” компанийг хагас жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн дараа худалдаж аваад байгаа юм байна. Ингэснээр “Инвескор” ХХК нь Япон улсад бизнесээ өргөжүүлэх боломжтой болж байгаа юм.

Энэ салбарт одоогоор 15 хүн ажилладаг, Япон улсдаа санхүүгийн 2 төрлийн бүтээгдэхүүний эрхтэй компани юм. Эрхийн хүрээндээ гадаад, дотоодын санхүүгийн дериватив бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын зөвлөгөө зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

“Инвескор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан, манай Япон дахь салбар компани санхүүгийн үйл ажиллагаанаас гадна үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэлт, төслийн удирдлага болон хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зах зээлийн судалгаа, зөвлөгөө гэсэн чиглэлээр ажиллана.

Бид Япон улс дахь салбараа өөрсдийн хоёр дахь төв болгоод, цаашдаа Зүүн өмнөд Ази, Төв Азийн улс орнууд руу бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.