Монголын парламент түүхэндээ анх удаа хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар санал хураалаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь буюу 33-ын бүлгийнхэн хүчингийн гэх хэрэгт холбогдсон гишүүдээ хууль, шүүхээр шалгуулахгүй гэж авч үлдсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан.
Өнгөрсөн Баасан гаригийн онцлох хоёр үйл явдлын нэг нь УИХ-ын чуулганаар Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг хэлэлцсэн явдал байв. Нөгөө нь экс Ерөнхий сайдуудыг батлах даалтад гаргасан шүүхийн шийдвэр байлаа. Намын удирдлагуудын зүгээс гишүүдээ хамгаалах үүрэг чиглэлийг бүлэгтээ өгсөн гэх. Эрх баригч намын бүлгийн хуралдаанд оролцсон намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Д.Гантулгыг авч үлдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Ингээд УИХ-аар оруулж ирсэн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг нууц санал хуралтаар шийдвэрлэхэд 29 ба 33 гишүүн түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Тэднийг хайцаалж авч үлдсэн гишүүд бол МАН-ын албан бус 33-ын бүлгийн ба Ардчилсан намын бүлгийнхэн юм байна.
Харин Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, М.Билэгт зэрэг эмэгтэй гишүүдийн зүгээс тэднийг түдгэлзүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Санал хураалтад 57 гишүүн оролцсоноос Т.Аюурсайхан, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, М.Оюунчимэг, О.Батнасан, Д.Эрдэнэбат, .Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Г.Занданшатар, Б.Батзориг, Д.Дамба-Очир нарын гишүүд хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж үлдсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс цацагдаж эхэллээ.
Б.БАТ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.