Өлгий-Павладор-Караганды-Астана чиглэлд автобус явдаг боллоо

2017-03-30 Мэдээ, мэдээлэл

Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа  Баян-Өлгий аймгийн төв талбайд болжээ. Казахстан, Монгол хоёр улсын Засгийн газрын хоорондын  хэлэлцээрийн дагуу ийнхүү  том оврын автобус улс хооронд зорчигч  тээвэрлэх юм.

Өмнөх жилүүдэд Казахстан, Монгол хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан талын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол өчигдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа Баян-Өлгий аймгаас Казахстан улс руу (Өлгий-Павладор-Караганды-Астана) чиглэлд тогтмол тээвэрлэлт хийх юм байна. Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын  хэлтсийн  дарга  Д.Батбаяр,  Авто  тээврийн  үндэсний төвийн хөдөлгөөний  удирдлагын хэлтсийн  дарга К.Айдос болон аймгийн удирдлагууд,  аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.