Сүүлийн үед Зөн билгийн тулаан гээд монголд ч, гадаад дотоод, олон улс, орос гээд зөндөө л болж байгаа нь сайшаалтай. Олон сайхан хүчтэй, чадалтай, зөн мэдрэмжтэй, увидас чадвартай, авьяастай, гоц арга барилтай хэл соёл, жаяг, гарал үүсэл, өөр өөр хүмүүс энэ дэлхийн өнцөг буланд тоймгүй их байгаа нь бид ямар их байгалийн болон энергийн төрөлхийн олдмол эрчим хүчтэй хүмүүстэй энэ эрин зуун, сав шим ертөнцөд хамтдаа амьдран оршин байгаадаа бахархах хэрэгтэй юм.
Гэхдээ ганц зүйлийг онцлож тодорхой тайлбар хийх нь зөв болов уу хэмээн гишүүдийхээ сонорт дуулгахад илүүдэхгүй байх гэж бодлоо.
Зөн билгийн тулаан буюу сорионд бөө хүн орох тийм зөв алхам биш юм гэж өөрийн зүгээс дүгнэдэг. Учир шалтгаан, их юм ухаарч, ойлгож бөө мөргөлийг сайн мэдэрч, тунгааж мөн чанарыг нь мэдсэн бол үүнд орох тийм өндөр үзүүлэлт үзүүлэхгүй болов уу гэж би хувьдаа боддог. Монголын зөн билгийг харж байхад бараг ихэнх нь бөө орох юм. Хуяг, хэнгэрэг гээд хамаг юм аа ил түмний нүдэнд харуулаад, бүхэл үйлдлээр зан үйлээ хийж, чадах ядахаараа оролцож харагдах юм. Гоц гойд үзүүлэлт ер гарахгүй, учиртай болоод тэр шүү дээ. Түүнээс чадалгүйдээ, чадахгүйдээ алдаад, буудаад, арчаагүйтээд байгаа ч юм биш. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Андгай, тангараг гэж анх босохдоо тавьдаг. Түүнд лав нэр алдар хөөнө, эд мөнгөнд шунана, амбыц гуншин горьдоно, хэн нэгний хараанд зааварчилгаа авна гэж л тавиагүй нь лавтай.
Бөө гэдэг тэнгэр үзэл дээд тэнгэртээ харилцдаг, байгалиасаа эрчим хүчээ сэлгэж, онгодын тааллаар юу хийх үгүйг дагадаг. Омог отгийг толгойлж, дааж засаж, залж явдаг зараал байсан болохоос биш бөөнөөрөө нийлэн энэ тэнд хуран чуулж шоу хийдэг үзмэр үзүүлэн, амьтан хүний нүдний хор оруулан, шидийг үзүүлдэг сорионы хүүхэлдэй, туршилтын туулай, биш гэдгийг ухаараасай хэмээн хатуу хэлж байгаа минь энэ.
Зөн билгийн тулаанд гадныхан яагаад мундаг, чадалтай байгааг бүгд харж биширч анзаарч байгаа байх л даа. Бүгд шагширч шүтэж суугаа нь ойлгомжтой. Үүнд товч тайлбар хийхэд, бөө бол дээд тэнгэрийн оюун санаа, дэлхийн гадна эрчим хүчээс нөлөөлөл, мэдээлэл авдаг учир хөрсдийн хүмүүнтэй зэрэгцэн оршдоггүй учир онгодуудад тийм сонин биш байдаг. Учир түүнд яаж ч улаач нь хүчлэж хичээгээд онгод ам нээхгүй л болов уу. Харин гадны зөн билгийн мэлмийтэй хүмүүсийн хүч чадал, арга барил, шашин шүтлэг, зан үйл бөөгөөс газар тэнгэр шиг тэс өөр хоёр зүйл юм гэдгийг ойлгох нь чухал. Харийхан, шулам, харын хүч, зөнч, мэрэгч, төлөгч гээд янз бүрийн хүмүүс байгаа. Эдгээр нь сүнсний ертөнцөд хэт нэвтэрсэн тул тэр талаар хөгжүүлж чадсан байдаг.
Эр шулам гэж дуулаагүй биз дээ, эм л шулам байдаг. Тэгвэл тэд сүнсний доод ертөнцөд харьяалагддаг учир тэдгээрийг эзлэн захирдаг тул аливаа хүмүүний мэдээ мэдээллийг авч чаддаг. Энергийн болон байгаль дэлхийн эрчим хүч дээд тэнгэрийн үйлийг тэд хийж чаддаггүй юм шүү. Бөө онгод харин бүгдийг хийх хосгүй чадалтай тул үүнийг эзэмшсэн арга барил бусдаас үр дүн цаг хугацаа хэт хол тул бүгдийг төгс биш юм аа гэхэд тодорхой нэг зүйлд гаргуун байдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу. Үүгээр юу хэлэх гэд байна гэхээр Бөө ганц л зүйлд нэгдэж чаддаг. Төр түших, төрийг засах, төрийн үйлэнд л нэгдэж чаддаг юм. Бусад ямарч үйлд тус тусдаа далд утгаар өөр өөрсдийн эд хав, шид, үйлээ хийж суудаг. Тиймээс эртнээс бөөгийн удам тасарч өөрийн үр хүүхэд заяах нь ховор учир өөрийн үйл хэргээ залгуулж цааш нь өртөөлүүлэн авч явах ганц шавь босгож эрдэм чадлаа зааж сургаж, зөвлөж байдаг байж.
Түүнээс одоогийн тоо тоймгүй олон шавь, утга учиргүй цуглаан наадам, бөөгнөрөл, хамтлаг, гал гэж байгаагүйг сайн тунгааж бодох хэрэгтэй. Цаг үе өөр болсон ч бөөгийн энэ түүхэн замнал гажих, замхарч өөрчлөгдөх тийм хувьсал хэзээ ч болохгүй юм шүү. Дэлхий ертөнц сүйрч устаж үгүй боллоо гэж бодоход харын хүч буюу шулмын сүнсний ертөнц хамтдаа хүн төрөлхтөнтэй хамт устаж үгүй болно. Харин бөө мөргөл хэдэн эрин солигдсонч байгаль эх дэлхийд амьд эс оршин тогтнож л байгаа бол байж л байх болно гэдгийг тэнгэр сүсэгтэй хүн бүр тархиндаа ухаарч ойлгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Авах гээхийн ухаанаар хандаарай.
“Бөөгийн тавилан” группийн админ: Хурамхаан Хүрэлбаатар
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.