Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, Баянзүрх дүргийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэр болох дархан цаазат Богд хаан уулын Залаат, Бага тэнгэрийн ам, Залаатын бага ам, Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын хариуцсан нутаг дэвсгэрт ойн тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, байгаль орчны байцаагч нарын ажлыг газар дээр нь шалгалаа.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалтад дархан цаазат Богд хаан уулын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8 байгууллага, аж ахуйн нэгж, 56 иргэн хамрагдав. Мөн илэрсэн зөрчлийг арилгах талаар мэдэгдэл бичиж, ногоон бүсэд зорчиж буй иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх зааварчилгааг өглөө.
Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.