Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурлын хаврын чуулганы 5 дахь асуудалд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дөрөвдүгээр сарын 9-18-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн Тамгын газар, харьяа байгууллагын алба хаагчид, 152 хорооны Засаг дарга, иргэдийн төлөөллийн дунд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалтын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр өмнөх хуулийн төслөөс өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зохицуулалт, хуулийн үзэл санаа, баримтлал зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт нийт 700 орчим иргэн оролцсон бөгөөд тэдний төлөөллийн санал хүсэлтийг сонслоо.
Танилцуулга, хэлэлцүүлэгт оролцогчид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах нь зүйтэй. Батлах цаг нь болсон гэдэгт санал нэгдсэн бөгөөд анхан шатны нэгж хороо, дүүргийн эрх хэмжээ, статусыг бие даалгаж бодитойгоор нэмэгдүүлэх, албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж, тус асуудалд санал нэгдэж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.